"WidgetBucks бас нэгэн мөнгө олох боломж" цааш унших »
"WidgetBucks бас нэгэн мөнгө олох боломж" цааш унших »
"Блогоор хэрхэн мөнгө хийж болох вэ?" цааш унших »
Заримдаа блогтоо юу бичихээ мэдэхээ байчихдаг үе бий. Нэг л сайхан зүйл бичмээр байвч яг юу гэдгээ мэдэхгүй үсээ зулгаах үе бий. Тэгвэл энэ үед бусдын бичсэнийг уншиж түүнээс санаа аван өөрийнхөө баяжуулан бичих нэг арга бий.
Үүний тулд та Банжиг Блогийн бусад блогуудыг уншиж болно. Өөр блог сайтуудын блогуудыг ч уншиж болно. Мөн та EzineArticles, Goarticles гэх мэт үнэгүй article database бүхий сайтуудаас өөрийн хүссэн чиглэл, түлхүүр үгээр хайж нийтлэлүүдийг унших боломжтой байдаг.
Энд би санаа авах тухай ярьж байгаа болохоос шууд хуулаад тавих тухай яриагүй шүү.
"Хэрхэн Google AdSense-ийн орлогоо нэмэгдүүлэх бэ?" цааш унших »
"Менежементийн мэдээллийн систем ба eBusiness сургалт семинар болно" цааш унших »
"2007 он е-commerce компаниудыг наймаалцахад ээлтэй жил болжээ" цааш унших »
Е-money Япон улсад харьцангуй түгээмэл хэрэглэгддэг юм. Хэдийгээр өөр бусад оронд жишээлбэл Америкт VisaCash, Хонг Конгт Octopus, Франц улсад Moneo гэсэн e-money хэлбэрүүд байдаг ч Японтой харьцуулахад хэрэглээ нь бага. Үүний шалтгаан нь бусад орнуудад кредит карт, дебит карт Японыг бодвол харьцангуй аль эртнээс ихэнх үйлчилгээндээ нэвтрүүлж хэвшсэнтэй холбоотой гэж болно.
"Япон улсад Е-money хэрхэн хөгжиж байна?" цааш унших »
Интернэт дэх мөнгө олох боломжуудыг илэрхийлсэн нэгэн сонгодог жишээ бол plentyoffish.com юм. Канадын иргэн Маркус Фриндын цор ганцаараа ажиллуулдаг энэ сайт өнөөдөр үнэгүй онлайн танилцах сайтуудын хамгийн том нь болжээ. Сардаа давтагдаагүй тоогоор 8 сая хүн зочилдог юм байна.
Маркус Фринд 1999 онд Коллежоо Компьютерийн мэргэжлээр төгссөнөөс хойш ажлаас ажил дамжин хэсэг явсан тэрээр 2003 онд Plentyoffish.com - ийг эхлүүлжээ. Одоо түүний нэг хүнтэй компани 300-аас илүү хүнтэй асар том дэд бүтэцтэй бусад төлбөрт онлайн танилцах үйлчилгээний сайтуудтай өрсөлдөж байна. Google Adsense-ээр олдог түүний орлого нь сардаа хэдэн зуун мянган доллараар хэмжигддэг болжээ.
Та http://plentyoffish.wordpress.com/ хаягаар түүний блогийг сонирхоорой.
Түүний блог дахь Жижиг компаниуд болон Google Adsense бол ирээдүй юм гэсэн бичлэгийг нь заавал уншаарай. Тэнд байгаа чекийн дүнг хараад та үнэхээр энэ хүний тухай яагаад бичсэнийг ойлгоно байх.
Уг нь бол энэ залуу анх бие дааж ASP.net технологи сурах гэж вэб нээсэн юм билээ. Тэгээд тэр нь өнөөдөр ийм амжилт олоод байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг. Гайхалтайгаас гадна бидэнд ч ийм боломж байгаа гэдгийг хэлж байгаа нь юутай сайхан.
Хэзээ нэгэн цагт Монгол залуус дундаас Google Adsense-ийн саятан төрнө гэдэгт итгэж байна.
Тиймээс одоо Монголын интернэт худалдаа хийж буй сайтууд өөрсдөө хүргэлтээ хийдэг. Хаягийн систем нь гудамжаар биш ойролцоо газраараа нэрлэгддэг тул захиалагчийн гэрийг олж очих гэж заавал утсаар нь лавлах хэрэгтэй болдог юм. Учир нь яг тодорхой хэсэг газрыг тодорхой нэрлэсэн тогтсон систем байхгүй учраас.
"Монгол улс zipcode хэрэглэж эхлэх нь ээ" цааш унших »
Жишээ нь сонин, сэтгүүлийг яг хэдэн хүн дамжуулаад уншиж байгааг багцаалдахаас өөр боломжгүй, тэгээд тэр сонин сэтгүүлийн аль хуудсын аль мэдээллийг хэд уншиж байгааг мэднэ гэдэг мөн л боломжгүй зүйл. Зурагт, радио ч ялгаагүй хэдэн айл зурагттай, хэдэн машин радиотой гэдгийг гаргаад тооцоолдоггүй л юм бол яг үнэндээ хэдэн хүн сонсож, үзэж байгааг гаргах боломжгүй.
Нэгэнт тодорхойгүй учраас эдгээрийн тоон үзүүлэлтийг гаргахын тулд түүврийн аргаар судалгаа нэртэй зүйл хийж, түүндээ бяцхан засвар оруулаад, тэгээд тэр нь мундаг энэ нь мундаг хэмээн нэгнийгээ хөөргөдөх хандлага Монголд лав байгаа гэдгийг та мэдэх байх.
"Хэмжиж болно тэгэхдээ" цааш унших »
Маш хурдацтайгаар өсөж байгаа интернэтийн од "Facebook" компани нь "Google"-ийн саналыг үл хэрэгсэн өөрийн хувьцааны 1.6 хувийг Microsoft корпорацид 240 сая доллаар зарсан байна. Ойролцоогоор 4 жилийн өмнө Харвардын их сургуулийн нийтийн байрны нэгэн өрөөнд эхлэж байсан энэ бизнес гайхамшигтай амжилт үзүүлэн одоогоор 15 тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй болсон байна.
Хамтын ажиллагааны гэрээ ёсоор Microsoft Facebook-ийн Америкаас бусад улс орнууд дахь тархалтыг нэмэгдүүлэх үүднээс сурталчилгаа хийж байгаа юм байна.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Microsoft-ийн үйлчилгээний албаны захирал Kevin Johnson "Энэ бол Facebook-тэй хамтран ажиллах ажиллагаанд маш чухал бичиг баримт боллоо" хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
"Microsoft "Facebook"-ийн хувьцаанаас 240 сая доллараар худалдан авалт хийлээ.." цааш унших »
Энэхүү нийтлэлээ "Цаг төр" сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд блог нь интернэт бизнесийн нэгэн чухал хэсэг тул энд орууллаа.
"Блог таны ажил, амьдралд" цааш унших »
Энэ чиглэлийн шийдэл боловсруулж, программ зохиодог хүмүүсийн хувьд эдгээр банкнуудын вэб мерчантуудад зориулагдсан системийг вэбдээ хэрэглэн төлбөрийн асуудлыг шийддэг юм. Өөрөөр хэлбэл захиалгын хэсгээсээ төлбөр төлөх үедээ эдгээр банкнуудын онлайн төлбөрийн систем рүү үсэргээд, тэндээс төлбөр төлсөн эсэх тухай мэдээлэл хэрхэн дамжиж ирснээс хамааран тухайн захиалгийг гүйцэтгэх эсэхээ шийддэг гэсэн үг юм.
"Голомт банк + SOAP боломж = Сэтгэл ханамж" цааш унших »
Вэб сайт хийх, нээх нэг хэрэг, харин түүнийг амжилттай байхын тулд танд зочин хэрэгтэй. Магадгүй та чамгүй их цаг хугацаа, зардал мөнгөө зарцуулан шинэ вэб сайт нээтэл хүмүүс зочлохгүй байна уу? Хэрвээ тийм бол энэ байдлаас гаргахад таны туслах зөвлөгөө заавруудыг хялбаршуулан оруулсан энэхүү номыг хүргэж байна.
Ebook байдлаа үнэгүй татаж авах:
http://rapidshare.com/files/24684112/_2007-01__0470049820_Web_Marketing_For_Dummies.rar
Худалдаж авах:
Amozon.com-оос авах
Өөрийн вэбийг хайлтын системүүдэд дээгүүр гарч ирэх боломжийг бий болгох нь вэб сайт ажиллуулдаг хүн бүрийн нэгэн чухал анхаарах зүйл байдаг.
Учир нь ямар нэгэн хайлтын системд эхний хуудсуудад гарч ирэх нь таны вэбээр зочлох хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлнэ. Ихэнх вэбүүд хэдийгээр мэдээлэл сайтай ч гэсэн хайлтын системд зориулан зарим нэгэн сайжруулалт хийгээгүйгээс болж хайлтанд сүүлээр гардаг. Яагаад гэвэл хайлтын системд таны сайтыг бүртгэхийн тулд тухайн хайлтын системийн тусгай програм таны вэбийг нэгжиж тодорхой форматын дагуу мэдээллийг цуглуулдаг. Өөрөө хэлбэл та машинд сайн үр дүн өгөхийн тулд түүний хэлээр сайн ярих хэрэгтэй гэсэн үг.
Тэгвэл Search Engine Optimization for dummies хэмээх энэхүү ном нь энэ төрлийн мэдээллийг хялбараар тайлбарласан байна.
Ebook байдлаа үнэгүй татаж авах:
http://rapidshare.com/files/28634945/Search_Engine_Optimization_for_Dummies__2004_.rar
Худалдаж авах:
Amozon.com-оос авах
http://www.milliondollarwiki.com хэмээх энэхүү вики маягийн сайт нь интернэт дэх мөнгө олох хязгааргүй боломжуудын нэгэн жишээ гэхэд болно. Энэхүү сайт дээр та нэг нэр томъёог нэг удаа 100$-аар худалдан авах бөгөөд өөрийн худалдан авсан хуудсандаа хүссэн зүйлээ бичиж болох юм.
"Сая долларын вики" цааш унших »
Интернэт худалдааны чиглэлд анхдагч сайтуудын нэг болох http://www.ntc.mn сайт шинэчлэгдэн http://www.tedy.mn нэртэйгээр ажиллаж эхэлжээ. Тус сайт нь Tedy төв дэх компаниудын худалдаалж буй мэдээлэл холбооны технологийн чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг онлайнаар худалдах, Мобикомын болон бусад урьдчилсан төлбөрт картууд зарах, Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийг төлөх болон үнэгүй зарын системтэй.
Tedy.mn сайтын хувьд хэрэглэгчийн бүртгэлээс эхлээд бүх зүйлсийг хамгийн хялбар, энгийн байлгах гэсэн зарчим дээр хөгжүүлэгдсэн нь нэгэн онцлог болов уу.
Skytel компани мөн саяхан http://www.skyzone.mn сайт нээсэн нь мөн хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн ажил болсон. Ер нь томоохон компаниуд интернэт дээр суурилсан худалдаа, үйлчилгээний чиглэлд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх, шинэ санаачлага гаргах нь Монголын интернэт хэрэглэгчдийн хэрэглээний хүрээг өргөсгөх, бизнесийн байгууллагуудад шинэ санаа сэдлийг төрүүлэх сайн талыг давхар агуулж байдаг.
Цаашид улам олон ийм төрлийн үйлчилгээнүүд Монголд бий болох болтугай.
Woot! (Woot.com) хэмээх сайт нь нэг өдөрт зөвхөн нэг л бүтээгдэхүүн зардаг юм. Ийм бизнес загварыг "One deal a day" хэмээн нэрлэдэг байна. Энэхүү загварыг анхлан Woot! 2004 онд бий болгож ирсэн юм. Харин одоогоор дэлхийн хэмжээнд 100 гаран сайт энэхүү загварыг хэрэглэж байгаа.
Өдөр болгон өөр өөр төрлийн бүтээгдэхүүн зардаг Woot! дээр нэг бүтээгдэхүүн зөвхөн 24 цаг л тавигдах бөгөөд Америкийн цагаар шөнийн 11:59 минутанд өмнөх өдрийн бүтээгдэхүүн дараа өдрийн бүтээгдэхүүнээр солигддог байна. Тус өдрийн бүтээгдэхүүн эрт зарагдсан байсан ч гэсэн дараагийн бүтээгдэхүүн шөнийн 11:59 минут болтол тавигддаггүй байна. Бараа зарагдсан үед "SOLD OUT" хэмээсэн тэмдэглэгээтэй болдог. Woot! нь мөн тус бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс харьцангуй хямд зардаг юм.
2007 оны 7 сарын 20-ны байдлаар Woot! нь 800.000 бүртгэлтэй гишүүдтэй бөгөөд 2007 оны 2 сарын 5-нд 1 сая дахь бүтээгдэхүүн болох 4 GB микро хард драйвераа заржээ.
Та хэрэв Америкт байгаа бол энэхүү сайтыг өдөрт нэг шалгачихаад байхад илүүдэхгүй байх... Таны хүсч байсан зүйл гайхалтай хямдаар зарагдах нэг өдөр ирэх ч юм бил үү.
Хэрэв хэрэглэгчид таныг хэн бэ гэдгийг, мөн хаана байрладаг, хэрхэн яаж таньтай холбоо тогтоох гэсэн зүйлүүдийг мэдэхгүй байгаа нөхцөлд таниас худалдан авалт хийхгүй. Энэ нь цэвэр итгэлцлийн асуудал юм. Иймээс энэхүү үндсэн гол 3 зүйлийг хэрэглэгчид мэдэхгүй байгаа эсвэл олж мэдэж чадахгүй байгаа нөхцөлд тэд таниас худалдан авалт хийхгүй нь ээ.
Та хаягаа, холбоо барих утасны дугааруудаа вэб хуудас болгоны доод хэсэгт байрлуулж байх хэрэгтэй. Мөн "Бидний тухай" гэсэн хуудсыг заавал үүсгэж түүнийг олж очиход амар байхаар линкийг нь байрлуул. Тэнд та өөрийн болон компаниа танилцуулсан мэдээлэл бэлдсэн байх хэрэгтэй. Мөн хаяг, байрлал, холбоо барих утасны дугаарууд, ажиллах цагийн хувиарь зэргийг бичих нь тодорхой юм.
"Таны вэб сайтнаас хэрэглэгчид худалдан авалт хийхгүй байх 5 шалтгаан" цааш унших »
"Шинэ төрлийн вэб хэрэгслүүдийг ашиглан бизнесээ хэрхэн сурталчлах тухай" цааш унших »
© Internet Marketing Guide
Эх сурвалжийг дурдахгүйгээр хуулахыг хатуу хориглоно
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог

